ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-31 17:30:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын бүлэг /ФАТФ/- ээс гаргасан зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэв.


ХЗДХЯ, СЯ, болон Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УДШ, УЕП, ТЕГ, ГЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллагад нэн яаралтай хэрэгжүүлэх, 1-2 сарын хугацаанд шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөжээ. Эдгээр байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцоход дэмжиж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.


Мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжлэх, хураах ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн зөрчлийг дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлж байх, гэмт хэргийн эрсдэлтэй уялдуулан мөрдөн шалгах болон прокуророор яллах ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулж, давтан үйлдэхийг таслан зогсоох зэргээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргажээ.

Холбоотой мэдээ