Баян-Өлгий аймагт оюутан цэргийн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 12:19:52

Ховд их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль дээр “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн сургалт эхэллээ.

Уг  анхан шатны бэлтгэл сургалт нь 6 дугаар сарын нэгнийг хүртэл явагдах ба сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулж байгаа юм. Сургалтын төгсгөлд шүүлэг авч, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн оюутнууд дараагийн шатны сургалт буюу цэргийн мэргэжлийн сургалтад хамрагдах юм. Цэргийн мэргэжлийн сургалт нь 6 дугаар сарын нэгнээс 8 дугаар сарын нэгний хооронд Ховд аймагт Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр  явагдах юм.

Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ