"Лалын улс"-ынхан эртний дурсгалт байгууламжуудыг устгасаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-14 11:56:30

БАГДАД. /UPI/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракийн Мосул хотын ойролцоо оршдог 2000 жилийн өмнөх үед хамаарах эртний байгууламжийг /Бурхны хаалга/ сүйтгэсэн байна.

Ниневе хотод байдаг уг Бурхны хаалга нь эртний Ассирийн хаан Сеннахерибийн дэглэмийн үед буюу манай эриний VII зуунд баригдсан соёлын үнэт өв юм. Ниневе нь дэлхийн хамгийн том хотуудын нэг байсан бөгөөд энэ тухай Библид хүртэл дурдсан нь бий.

“Лалын улс” бүлэглэл Бурхны хаалгыг сүйтгэхийн тулд цэргийн техник ашигласан тухай Их Британийн Ирак судлалын хүрээлэн мэдээлсэн байна. 

Тус бүлэглэлийн босогчид эзэлсэн газар нутгийнхаа эртний соёлын дурсгалт байгууламжууд болон хотуудыг устгасаар байна. Өнгөрсөн оны тавдугаар сард “Лалын улс”-ын босогчид Сирийн эртний дурсгалт Пальмира хотыг эзлэн авмагцаа тус хот дахь эртний соёлын дурсгалт байгууламжуудыг эвдлэн сүйтгэжээ. 

Тухайлбал, алдарт “Белийн сүм”, “Ялалтын хаалга”, “Баалшамины сүм” зэргийг нураасан байна.

Иракийн Засгийн газрын цэргүүд Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөхийн тулд удаан хугацааны турш цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ