Гиннесийн дээд амжилтад хөөмийчид бүртгүүллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-30 18:05:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсаас Гиннесийн дээд амжилтад 2014 онд 6016 монгол бөхийн барилдааныг, 2013 онд 3000 морины уралдаан, 10 000 морины жагсаалыг тус тус бүртгүүлсэн. Тэгвэл Ховд аймагт өнөөдөр 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж дэлхийн дээд амжилтын "Гиннесийн ном"-д бүртгүүлэн, батламжаа гардлаа.

Тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, "Ховд" их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид зэрэг 1300 гаруй хөөмийч дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр" үйл ажиллагаанд оролцжээ. Мөн бусад аймаг, Улаанбаатар хот, ОХУ-ын  Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөөмийчид ч хүрэлцэн очжээ. 

Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл хөөмийг 2012 онд ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвд бүртгэсэн юм.

Холбоотой мэдээ