“TikTok” хавсралтын талаар санаа зовниж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар олон сая хэрэглэгч бүхий богино дүрс бичлэгийн “TikTok” хавсралтын талаарх эсэргүүцэл АНУ-д
өрнөж эхэлжээ.
АНУ-ын зарим хууль тогтоогч уг хавсралтыг
үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд “TikTok”, Хятадын харилцааг шалгахыг тагнуулын агентлагуудад уриалсан байна.
Сенатч Чак Шумер,
Том Коттон нар “TikTok” болон
Хятадын бусад платформын үндэсний аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдлийг
судлахыг АНУ-ын тагнуулын газраас хүсжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, тэдгээр
хавсралтыг АНУ-ын иргэдийг тагнахад ашиглаж болзошгүй ажээ.
Бээжин хотод
төвтэй “Bytedance” компанийн
эзэмшдэг “TikTok” хавсралт нь
өрнөдийн орнуудад амжилт олсон Хятадын нийгмийн сүлжээний цөөн хавсралтуудын
нэг юм.
Уг хавсралтыг
өнгөрсөн улиралд 177 сая удаа татсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4
хувиар буурчээ. Гэсэн хэдий ч дэлхий даяар хамгийн их татагдсан хавсралтуудын
хоёрдугаарт буюу “Facebook”-ийн “WhatsApp” хавсралтын ард бичигдэж байна.