Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” тогтоолыг батлав.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд,
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь
хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл тогтоожээ.
Мөн гурав дахь хэлэлцүүлэг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын зургаадугаар
сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулсан ажлын баг, Төрийн байгуулалтын
байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Түүнчлэн
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд
мэдээлж, таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.
Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь дэмжиж, баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.