Буриадын Үндэсний музей монгол бичгийн уран бичлэг заах төсөл эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-25 15:59:11

УЛААН-ҮД. /TASS/. Буриад улсын Үндэсний музей үндэсний уламжлал, соёлыг хадгалах зорилгоор хуучин монгол бичгийн уран бичлэг заах анхны төслийг хэрэгжүүлж, буриад хэлний өдрийн хүрээнд сургалт зохион байгуулсан байна. Энэ тухай тус музейн олон нийттэй харилцах газрын дарга Сожилма Хорчинова мэдээлжээ.


2005 онд ЮНЕСКО буриад хэлийг устаж буй хэлнүүдийн тоонд оруулсан юм.  2014 онд Буриадад “Эх хэлээ хадгалах, хөгжүүлэх” төрийн хөтөлбөр баталжээ. Буриадын сурагчдын тал хүрэхгүй хувь нь эх хэлээ маш сайн эзэмшсэн бол тэдний гуравны нэг нь огт мэддэггүй гэж тус улсын эрх баригчид өмнө нь мэдээлж байв.


""Тэнгэриин бэшэг" уран бичлэгийн төвтэй хамтран бид хуучин монгол бичгийн уран бичлэг заах гайхалтай төслийг эхлүүллээ. Уг төсөл нь уламжлалт бичгийнх нь уг сурвалж монгол гаралтай буриад соёлыг хадгалахад чиглэгдсэн" гэж Хорчинова ярьжээ. 

Холбоотой мэдээ