Йемений эрх баригчид салан тусгаарлах үзэлтнүүдтэй зөвшилцөлд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-25 10:06:25

САНА. /AP/. Йемений Засгийн газар Өмнөд шилжилтийн зөвлөлийн /ӨШЗ/ салан тусгаарлах үзэлтнүүдтэй зөвшилцөлд хүрсэн тухай “Asharq Al-Awsat” сонин эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус сонинд мэдээлснээр, хоёр талын хооронд байгуулсан хэлэлцээрийг “Эр-Риядын гэрээ” гэж нэрлэсэн байна. Уг гэрээнд Йемений хойд болон өмнөд нутгийг адил тэгш төлөөлөх 24 сайдын бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахаар тусгажээ. Түүнчлэн энэхүү гэрээний хэрэгжилтийг хянах хамтарсан комиссыг Саудын Араб тэргүүтэй эвслийн удирдлага дор байгуулахаар болсон байна.


Йемений Засгийн газар болон салан тусгаарлах үзэлтнүүд Саудын Арабад шууд хэлэлцээ хийжээ. 

Холбоотой мэдээ