Иргэд төсвийн хяналтын бүлэг байгуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-25 10:08:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд иргэд төсвийн хяналтын бүлэг байгуулахаар болжээ.

- Аймгийн ИТХ-ын “Иргэний танхим”-д болсон "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэн таны оролцоо" сэдэвт сургалтын үр дүнд иргэд төсвийн хяналтын бүлэг байгуулах болсон байна. Төсвийн хяналтын бүлэг байгуулах, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэд хэрхэн хяналт үнэлгээ хийх, төлөвлөх, төсөвлөх, зарцуулах, хэрэгжүүлэх шатанд иргэдийн бүлэг яаж хамтран ажиллах талаар мэдлэг ойлголт өгсөн гэж аймгийн “Иргэний танхим”-ын ажилтан Ч.Ариун хэллээ.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн дэмжлэгтэйгээр ЛЭОС-гийн Булган салбартай хамтран хийсэн сургалтад Булган сумын зургаан багийн 20 гаруй иргэн оролцжээ. Тус аймагт энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээнд нийтдээ 4,6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ