Налайхын замыг нээхэд зургаан хоног үлдлээ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-23 16:23:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажилтай Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр танилцсан. Тэрээр авто замыг хугацаанд нь дуусгаж, нийслэлийн ой буюу энэ сарын 29-нд нээхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.


Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн ч бид амжиж хугацаандаа ажлаа дуусгана” хэмээв.


Налайхын 20.9 км авто замын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам барих ёстой. Тэгвэл 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусаад байна.

Холбоотой мэдээ