2020 онд заавал аялах ёстой орнуудын жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-23 13:09:14

МОСКВА. /lenta/. 2020 онд заавал аялах ёстой орнуудын жагсаалтыг Бутаны Хаант Улс тэргүүлсэн тухай Австралийн аялал жуулчлалын “Lonely Planet” цахим хуудаснаас жил тутам гаргадаг судалгаанд дурджээ.


“Хималайн диваажингийн энэхүү өчүүхэн хэсгийн буддын шашны итгэл үнэмшил нь аялагчдад хүрээлэн буй орчинтойгоо хөг нийлүүлэн, хог хаягдлаар бохирдоогүй хиргүй тунгалаг уулын замаар аялах боломжийг олгодог” гэж “Lonely Planet”-ын шинжээчид Бутаныг тодорхойлон бичсэн байна.


Тус улсын дараагаар Англи, Умард Македони, Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших арлын Аруба улс, Өмнөд Африк дахь Эсватинигийн Хаант Улс орсон байна. Заавал аялах ёстой 10 улсын тоонд мөн Коста-Рика, Нидерланд, Либери, Марокко болон Уругвай багтжээ.


Үүнээс гадна, “Lonely Planet”-ын шинжээчид заавал аялах ёстой хотуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтын эхний гуравт Зальцбург, Вашингтон болон Каир хот бичигдсэн байна.


Холбоотой мэдээ