Дэлхийн оюуны өмч 53 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-23 11:41:42

МОСКВА. /TASS/. Дэлхийн оюуны өмчийг мөнгөн дүнтэй дүйцүүлбэл 2018 онд 53 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна. Энэ тухай Холбооны оюуны өмчийн газрын тэргүүн Сергей Матвеев “Нээлттэй шинэчлэл” чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.


“Материаллаг бус хөрөнгө 2015 онд 20 их наяд ам.доллароор үнэлэгдэж байсан бол 2018 онд 53 их наяд ам.доллароор үнэлэгджээ. 500 шилдэг компанийн материаллаг бус хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтыг тооцож үзвэл оюуны өмчийн бүтээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 94 хувьд нь хүрнэ” хэмээн тэрбээр ярьжээ.


Оюуны өмчийн объектуудын үнэлгээний бодит механизмыг зах зээлийн хүрээнд боловсронгуй болгох шаардлагатай байгааг шинжээчид цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ