“Brexit”-ийн талаарх шийдвэрийг ойрын хугацаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-23 07:26:53

БРЮССЕЛЬ. /Reuters/. Их Британийг Европын Холбооноос /ЕХгаргах хугацааг хойшлуулах асуудлыг хэрхэн шийдэх талаар 27 гишүүн орны төлөөлөгчидтэй хэлэлцэж байна гэж Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгджээ.


Мягмар гарагт Францын Страсбург хотноо болсон Европын парламентын хэлэлцүүлгийн үеэр Д.Туск хэлэхдээ, ЕХ “Brexit”-ийн талаарх шийдвэрийг ойрын хэдэн хоногийн дотор гаргана гэжээ. “Brexit”-ийн хугацааг хойшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргах шаардлагатай юм.


“Бид Их Британийг ЕХ-ноос гэрээгүйгээр гаргах шийдвэрийг хэзээ ч гаргахгүй” гэж Европын зөвлөлийн тэргүүн нэмж хэлсэн байна.  

Холбоотой мэдээ