Есөн сарын хугацаанд 66 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-22 20:47:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт 2019 оны эхний есөн сарын байдлаар насанд хүрээгүй 66 хүүхэд гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ.
Дээрх хүүхдүүдийн 45 буюу 68.1 хувь нь Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг буюу Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон байна.
16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ордог байна. Хэрэв хохирогчийг 16 насанд хүрээгүйг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.
Мөн энэ хэргийн улмаас хохирогчийг жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.
Холбоотой мэдээ