Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-22 13:28:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар маргааш буюу энэ сарын 23-нд хуралдаж 16 асуудал хэлэлцэхээр товлосон байна.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.


Мөн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, БНСВУ-ын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНКУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн төсөл, Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүн, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүн багтжээ. 

Холбоотой мэдээ