44 хүний амь насыг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-22 16:46:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны 10 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд нийт 134 удаагийн гамшиг осол, гал түймрийн дуудлага бүртгэгдэж, үүний улмаас 7 хүний амь нас эрсдэж, 175 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн ОБГ-аас мэдээллээ.

Мөн иргэн аж ахуйэ нэгжийн 802 сая төгрөгийн эд хөрөнгө, 44 хүний амь насыг авран хамгаалж ажилласан байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөлийн дийлэнх нь айл, өрхүүдэд ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэлтэй байгаа ажээ.

Тиймээс ОБГ-аас иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхаарал, болгоомжийг нэмэгдүүлэхийн тулд сэрэмжлүүлж, зөвлөмж гарган танилцуулаад байна. 

Холбоотой мэдээ