"Найрамдлын 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-21 18:58:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, "Монголын гэрэл зураг, мэдээлэл" сэтгүүлтэй хамтран "Найрамдлын 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр "Bluemon" төвд нээлээ.



Үзэсгэлэнд хоёр орны төр засгийн тэргүүн нарын айлчлал, гадаад харилцаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн харилцааг харуулсан 70 зургийг оруулжээ. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгийг 1958 онд байгуулснаас хойш  хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх, соёл урлагийг таниулан сурталчлах гээд олон ажлыг хийж ирснийг үзэсгэлэнд харуулжээ.


Холбоотой мэдээ