Ким Жөн Унтай утсаар ярилцдаг байснаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-22 09:46:11

ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Унтай гурван удаа хувийн уулзалт хийгээд зогсохгүй утсаар ярилцдаг байсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


БНАСАУ-ын эрх баригчдын цөмийн зэвсэг боловсруулах асуудлуудыг өндөр дээд хэмжээнд шийдвэрлэх оролдлогыг хийгээгүй бол АНУ, БНАСАУ одоо дайны байдалтай байх байсан юм гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн тэргүүүн дахин илэрхийлжээ.


Та Ким Жөн Унтай утсаар ярьж байсан уу хэмээн Барак Обамагаас асуухад тэрбээр үгүй гэж хариулсан хэмээн Д.Трамп хэлсэн байна. “Утсаар ярих оролдлогыг тэрбээр 11 удаа хийж байсан хэдий ч Ким Жөн Ун түүнд хариулаагүй байна. Түүнийг хүндлээгүй хэдий ч надад хариулсан юм” хэмээн Д.Трамп ярьсан байна.


АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид 10 дугаар сарын 5-нд Шведэд уулзсан хэдий ч ажлын түвшний яриа хэлэлцээ үр дүнгүй өндөрлөсөн юм. Яриа хэлэлцээ үр дүнгүй болсон бөгөөд байр сууриа бодож үзвэл зохистой хэмээн Америкийн талд зөвлөсөн гэдгээ БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгджээ. АНУ-ын Төрийн Департамент энэ үнэлгээтэй санал нийлээгүй бөгөөд уулзалтыг үр дүнтэй болсон гэж үзсэн байна. 

Холбоотой мэдээ