Ажил олгогч шилдэг компаниудын жагсаалтыг гаргажээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-21 10:49:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг ажил олгогч шилдэг 500 компанийн жагсаалтын эхний гурван байрыг АНУ-ын компаниуд эзэлсний дотор “Google”-н охин компани “Alphabet” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. “Alphabet” компанийн араас “Google” орсон бол гуравдугаар байрт үүлэн програм хангамж хөгжүүлэгч “Red Hat” компани оржээ. Өнгөрсөн жил жагсаалтын гуравдугаарт “Apple” компани бичигдэж байсан юм.


Хөдөлмөр эрхлэхэд илүү таатай нөхцөлөөр хангасан компаниудын жагсаалтыг бүс нутгийн төдийгүй дэлхийн түвшинд явуулсан 1.4 сая гаруй санал асуулга дээр үндэслэн гаргасан байна. Жагсаалтад ОХУ-ын “Норилийн никель” компани багтжээ. Үүнээс гадна ОХУ-ын “Москвагийн бирж”, Роснефть”, “Русгидро”, “Лукойл” зэрэг компани энэхүү жагсаалтад багтсан байна. 

Холбоотой мэдээ