Энэтхэгийн сүмд гал тавьсан этгээдүүд баригджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-13 13:11:54

ШИНЭ ДЕЛИ. /voa/. Энэтхэгийн өмнөд нутаг дахь нэгэн сүмд наад зах нь 116 хүний аминд хүрсэн гал түймрийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжлагдаж  байсан  5 хүн цагдаа нарт бууж өгчээ.

Керала мужийн Паравоор тосгоны “Puttingal Devi” хэмээх хиндү шашны сүмд ням гарагт хэрэглэхийг хориглосон салютыг бетонон барилгад бэхэлж буудуулсны улмаас хүчтэй дэлбэрэлт болсны дараа  зугатан зайлсан сэжигтэн этгээдүүдийг хоёр өдрийн турш эрж хайсан гэж цагдаа нар мэдэгджээ.

Эдгээр таван хүн нь сүмийн удирдах зөвлөлийн гишүүд байсан бөгөөд мөн галын наадмыг хийхэд оролцсон аж. Цагдаа нар эдгээр хүмүүсийг хууль бусаар тэсрэх бодис хадгалсан, санаатай аллага үйлдсэн хэрэгт буруутган мөрдөн шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол тэдэнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй юм.

Энэтхэгийн шинэ жилийн баяр болох Вишү наадамд оролцохоор олон мянган хүмүүс сүмд цугларсан байх үеэр гал гарсан байна. Салютны тэнэсэн сум хураан нөөцөлсөн бөөн салют дээр унаснаас дэлбэрэлт болжээ.

Х.Сарнай

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ