Ургац хураалт энэ долоо хоногт дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-18 17:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ 7 хоногийн байдлаар 233.5 мянган тонн ургац хураалт аваад байна. Үүнээс 167 мянган тонн хүнсний ногоо, 70.2 мянган тонн тэжээл, 51 мянган тонн тосны ургамал хурааж аваад байгааг ХХААХҮЯ-наас мэдээлж байна

Өнөөдрийн байдлаар төмс хүнсний ногооны ургац хураалт дуусаад байна. Үр тариа хураалт 70-аад хувьтай байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд ургац хураалтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалан хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ.  


Гурилын үйлдвэрүүд буудайгаа авч, төмс хүнсний ногоо эрхлэгчид борлуулалтаа хийж байна. Улаанбаатар хотын 40 гаруй цэгт хүнсний ногоо худалдаж байна. Шинэ ногооны 30 орчим хувийг хүнсний борлуулах үйлдвэрүүд авч, үлдсэн 30 орчим хувийг зоорилдог байна. Сүүлийн жилүүдэд хүнсний ногоогоор дотоодын эрдсийн 50 орчим хувийг хангаж байна. Үүнд манжин, луувангийн хангамж сайн. Сонгино, сармис, байцаа дутмаг байдаг. Тийм учраас үр тариа тариалдаг ААН-үүд сүүлийн үед сонгино, сармисны тариалалт руу анхаарч эхэлжээ. 

Холбоотой мэдээ