Бэлчээрийн усан хангамжийг 27 га талбайгаар нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-18 17:25:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлыг хангалттай түвшинд хийжээ.

Улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 суманд инженерийн хийцтэй 14 худгийг шинээр гаргаж, таван суманд 6 гүн өрмийн худгийг сэргээн засварласан байна.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн хүрээнд 8 суманд 14 худаг гаргаад байгаа юм. Үүний үр дүнд бэлчээрийн усан хангамж 27.0 га-гаар нэмэгдэх боломжтой хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2300 гаруй худаг, уст цэг байдгийн 90 орчим хувийг бэлчээрийн усан хангамжид ашиглаж байна.

Холбоотой мэдээ