“Adidas”-ын гутал өмссөн занданшуулсан шарил Монголд олджээ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
sarnai@montsame.mn
2016-04-13 11:46:40

БЕРЛИН. /Berliner Kurier/. Байж боломгүй, үнэмшмээргүй явдал... Монголын археологич нар 1500 гаруй  жилийн настай булш олсон байна. Хэдийгээр өрөөсөн гар, хоёр хөлийг нь олсон ч хачирхалтай зүйл булшнаас гарчээ.

Талийгаачийн өмссөн гутал нь орчин үеийн алдартай бренд “Adidas”-ын таних тэмдэг болох зураастай байжээ.

Мэргэжилтнүүд уг олдворыг хараад эртний монголчуудын амьдралын хэв маяг яах аргагүй давтагдашгүй зүйл байжээ гэдгийг яах аргагүй хүлээн зөвшөөрөх болов.

Уг шарил эмэгтэй хүнийх гэдэг нь тогтоогдсон байна. Булшин дотор нь эмээл, модон тагш, төмөр данх зэрэг байсан бөгөөд унаж явсан морьтой нь хамт оршуулсан байжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ