Нэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-17 12:09:30

ЛОНДОН. /BBC/. YouTube” цахим хуудсаар дамжуулан нэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуугаар АНУ-ын “Guns N' Roses” хамтлагийн “Sweet Child O' Mine” дуу тодорсон байна.


1987 онд олны хүртээл болсон “Appetite for Destruction” цомогт багтсан “Sweet Child O' Mine” дууны клипийг 2019 онд өдөрт дунджаар 590 мянган удаа үзжээ.


Ингэснээр “Guns N' Roses” хамтлаг нь “YouTube” цахим хуудсан дахь 1980, 1990-ээд оны шилдэг хамтлаг болсон бөгөөд уг хамтлагийн “November Rain” дуу нь нэг тэрбум хандалт авсан 1990-ээд оны цорын ганц дуу ажээ.


YouTube”-ээс хамгийн олон удаа үзсэн 1980-аад оны дуунуудыг танилцуулбал,

  • Guns N' Roses” хамтлаг - Sweet Child O' Mine – 1 тэрбум,
  • A-ha хамтлаг - Take On Me – 943 сая,
  • Синди Лаупер - Girls Just Want To Have Fun – 786 сая,
  • The Police” хамтлаг - Every Breath You Take – 699 сая,
  • Майкл Жексон - Billie Jean – 694 сая хандалттайгаар тус тус жагсжээ.

Ташрамд дурдахад, энэ зун “Queen” хамтлагийн 1970-аад оны уран бүтээл болох “Bohemian Rhapsody” дууны дүрс бичлэг нэг тэрбум хандалт авсан хамгийн хуучны уран бүтээл болжээ. Түүнчлэн 2012 онд БНСУ-ын уран бүтээлч “Psy”-н “Gangnam Style” дуу анх удаа нэг тэрбум хандалт авж байсан бол одоо уг клипийг 3.4 тэрбум удаа үзсэн байна.


Одоогийн байдлаар “YouTube” цахим хуудсан дахь хамгийн өндөр хандалт авсан бичлэгүүдийн жагсаалтыг Луис Фонсигийн “Despacito” дуу тэргүүлж байна. Энэхүү дууны клипийг 6.4 тэрбум удаа үзжээ. 

Холбоотой мэдээ