АНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-17 11:19:39

ВАШИНГТОН. /TASS/. Сириэс цэргүүдээ татсанаас хойш тэнд үлдсэн зэвсгүүдийг устгахаар Терроризмын эсрэг олон улсын эвслийн агаарын цэргийн хүчин Сирид цохилт өгчээ. Энэ тухай АНУ тэргүүтэй хэд хэдэн улсын Ирак болон Сирид явуулж буй “Inherent Resolve” ажиллагааны штабын албан ёсны төлөөлөгч Майлс Кэггинс мэдэгдсэн байна.


"Эвслийн цэргүүд болон цэргийн гол техник хэрэгслүүдийг бүс нутгаас гаргасны дараа 2 F-15E сөнөөгч онгоцны зэвсгийн агуулахыг устгаж, цэргийн объектуудын тоо хэмжээг бууруулах зорилгоор “Lafarge” компанийн цементийн үйлдвэрт өгсөн агаарын цохилт амжилттай боллоо” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Эвслийн цэргүүд өнгөрсөн лхагва гарагт Ракка, Табка хотуудыг орхин явсан хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Өнгөрсөн мягмар гарагт Сирийн Засгийн газрын хүчин Табка хот болон Ракка мужийн ойролцоох нисэх онгоцны буудлуудад хяналтаа тогтоож, хэд хэдэн гүүрийг эзэлсэн байна. 

Холбоотой мэдээ