Сэлэнгэ аймгийн багш нар шилжин явах цомын эзэд болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-16 11:23:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо болсон багш нарын XVII наадмын шилжин явах цомын эздээр Сэлэнгийн багш нар тодорчээ.

Тус наадам сагсан бөмбөг, шатар, волейбол, шагайн харваа, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр амжилттай болж өндөрлөсөн байна. Багш нарын XVII наадамд нийт 15 аймгийн 500 гаруй багш тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцжээ.

Ингээд уг наадмаас Сэлэнгэ аймгийн багш тамирчид шатрын эрэгтэй төрөлд мөнгөн медаль, ширээний теннис эмэгтэй алтан медаль, шагайн харваанд мөнгөн медаль хүртсэн байна. Мөн сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй тамирчид мөнгөн медаль, волейболын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус бүр алтан медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болжээ. 

Холбоотой мэдээ