Хятадын автомашины худалдаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-16 09:02:15
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. Хятадын шинэ автомашины худалдаа 15 сар дараалан буурлаа гэж тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээлснээр, автомашины нийт борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувиар буурч, 2.27 сая автомашин борлуулсан байна.


Энэ оны долдугаар сард 4.3 хувь, наймдугаар сард 6.9 хувиар тус тус буурчээ. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл сэргэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа тухай тус байгууллагын тайланд дурджээ.

Холбоотой мэдээ