Их Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-15 13:29:20

ЛОНДОН. /The Times/. Их Британи тусгай хүчний цэргийн ангиудаа Сириэс гаргахаар бэлтгэж байна. Их Британийн тусгай хүчнийг Сириэс үе шаттайгаар гаргах бэлтгэл ажил хэдийнээ эхэлжээ хэмээн “The Times” сонины тоймч “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.


“Их Британийн тусгай хүчин Америкийн араас Сирийг орхин явахаар бэлтгэж байна. Цэргүүдийг хэзээ гаргах тухай тодорхой хугацаа дурдаагүй байгаа хэдий ч үе шаттайгаар гаргах механизмыг боловсруулж эхлээд байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


АНУ Сирийн нутаг дэвсгэрээс цэргүүдээ бүрэн гаргавал Сирид байрлаж буй Их Британийн тусгай хүчнийхэн Сирийн нутаг дэвсгэрийг орхин явах болно хэмээн “The Times” сонин мэдээлсэн байна. Сирид Их Британийн хэдэн цэрэг байрлаж, ямар үүрэг даалгаврууд гүйцэтгэж байгаа болон энэ талаарх бусад мэдээлэлд Их Британийн Батлан хамгаалах яам тайлбар өгөөгүй байна.


Туркийн эрх баригчдын аюулгүй байдлын бүс байгуулах ажиллагаа явуулах бодолтой байгаа газарт буюу Сирийн зүүн хойд нутгаас АНУ цэргүүдээ татаж эхэлсэн тухай Туркийн Ерөнхийлөгч энэ сарын 7-нд мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ