Шведэд “Huawei”-н тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хориглож магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-14 12:15:45

СТОКГОЛЬМ. /TASS/. Швед улс тав дахь үеийн 5G технологид зориулагдсан тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна.


Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгаснаар, нийлүүлэгчдэд тавигдах нөхцөл, шалгуурыг Шведийн Батлан хамгаалах яам хийгээд тус улсын зах зээлд гадны тодорхой үйлдвэрлэгчдийг оруулахыг зөвшөөрдөггүй аюулгүй байдлын СЕПО хэмээх газар тодорхойлох аж. Шведийн “SVT” телевизийн мэдээлснээр, энэхүү нэмэлт өөрчлөлт нь ерөнхийдөө хөдөлгөөнт холбооны тоног төхөөрөмжийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Хятадын “Huawei” компанийн эсрэг чиглэгджээ. Хэдхэн жилийн өмнө “Huawei” компани Шведийн өрсөлдөгч болох “Ericsson” компанийг ардаа орхисон юм. Тухайлбал, 5G сүлжээний тоног төхөөрөмжийг Финландад “Huawei” компани нийлүүлжээ.


Нийлүүлэгч Шведийн аюулгүй байдалд аюул учруулж байвал тухайн нийлүүлэлтийг татгалзахыг энэхүү нэмэлт өөрчлөлт нь тусгаж байгаа аж. 

Холбоотой мэдээ