Орон нутгийн замд хурд хэтрүүлэх тохиолдол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-12 20:45:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор - Байдрагийн гүүр чиглэлийн 129.4км автозам ашиглалтад ороод гурван сар шахам болж буй. Мөн хугацаанд зам тээврийн зургаан осол бүртгэгдэж, найман хүний амь насаа алджээ.  

Хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн улмаас дээрх осол гарч буйтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 24 цагийн турш зөөврийн хурд хэмжилтийг хийж ажиллаж байгаа аж.

Тус автозамд гурван сарын хугацаанд 907 жолооч хурд хэтрүүлж торгуулсан бол зөвшөөрөгдсөн хурдыг 50-аас дээш хувиар хэтрүүлсэн хоёр жолоочийн жолоодох эрхийг зургаан сараар хасчээ.

Холбоотой мэдээ