400 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-15 22:38:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Төрөлх-Алтай” ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилга, Малчдын эрүүл мэндийг дэмжих нийгэмлэг хамтран хэрэгжүүлсэн "Эрүүл шүд-Эрүүл Алтай" хөтөлбөрт 392 хүүхэд хамрагдлаа.


Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилсэн бөгөөд үүнээс дийлэнх буюу 306 хүүхдэд ломбо эмчилгээ хийж, үлдсэн нь чулуу түүлгэх, өвчилсөн шүд авахуулах, зөвлөгөө мэдээлэл олгосон байна. Нийт үзлэгт хамрагдсан сурагчдаас 28 нь буюу долоон хувь нь л эрүүл шүдтэй гарсан байна. 

Сурагчдын шүдийг үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Импайр”, “Их зайсан”, “Голден тийт”, “Кроун мед”, “Дента сос” шүдний эмнэлэг дэмжин ажиллажээ. 

Холбоотой мэдээ