Ариун устай пүүз худалдаанд гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-11 15:33:44

НЬЮ-ЙОРК. /Fox News/. Тоотой хэдхэн ширхгээр үйлдвэрлэгдсэн 3 мянган ам.долларын үнэтэй “Есүсийн гутал” хэмээх содон нэртэй пүүз АНУ-д худалдаанд гарснаасаа хойш хэдхэн минутын дотор зарагдаж дуусжээ.


Nike Air Max 97s” хэмээх энэхүү пүүз нь Nike компанитай ямар ч холбоогүй бөгөөд худалдаанд гарахдаа 20-хон хосоор гарсан байна. 


Пүүзний уланд байрлах жижиг зайг үнэн алдартны шашны ламын адисласан усаар дүүргэжээ. Энэ усыг Иордан голоос авсан байна. Пүүзний ар талд Есүс Христос усан дээр алхаж байгаа тухай өгүүлдэг Евангелийн ишлэлийг товчхон дурджээ.  Түүнчлэн үдээсэнд загалмайн тэмдэг зүүж өгсөн байна. Одоогоор энэ гуталнаас дахин гаргах төлөвлөгөөгүй байгаа аж. 

Холбоотой мэдээ