Таван улсын өсвөрийн жүдочид ур чадвараа сорьж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-10 13:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны спорт танхимд 10 дугаар сарын 10-13-нд жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зохион байгуулна.


Тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Монгол Улсын өсвөрийн тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө. Тэмцээнийг нээх ёслол маргааш буюу баасан гарагийн 16 цагт болно.

Холбоотой мэдээ