Хятадын “Нэ Жа” хүүхэлдэйн кино Оскарын шагналд өрсөлдөнө

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-10-09 16:07:55

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын эх газраас “Нэ Жа” хүүхэлдэйн кино 2020 онд зохион байгуулах 92-р удаагийн Оскарын шагналын “Шилдэг олон улсын кино” ангилалд өрсөлдөхөөр болжээ.

Нийт 93 орны шилдэг кинонууд тус төрөлд өрсөлдөх талаар АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академиас энэ сарын 7-ны өдөр мэдээлсэн байна. 

Ян Ю найруулагчийн найруулсан уг хүүхэлдэйн кино Хятадын эх газраас одоогоор нийт 4.9 тэрбум юанийн ашиг олоод байна.

Энэ удаагийн Оскарын шагналд Хонконгоос адал явдалт “Drug Lords” УСК, Тайваниас уянгын романтик төрлийн “Dear EX” кинонууд өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Дээрх хятад хэл дээрх гурван кино бусад 90 орны шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөх юм.

92 дугаар удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны 2-р сарын 9-нд болох юм. 

А.Анхбаяр

Холбоотой мэдээ