Алтайн нуруунаас 6 дугаар зууны үеийн булш олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-04-12 12:57:05

ВАШИНГТОН. /Archaeology/. Монголын Ховд аймгийн музейн эрдэмтэд Алтайн нуруунаас Түрэг улсын үеийн булш олсон тухай “Siberian Times” сонинд мэдээлжээ.

Уг булш нь морьтой нь хамт оршуулсан жирийн нэгэн ард эмэгтэйнх байсан бөгөөд булшнаас хатгамал хээтэй эмээл, хазаар, ваар, модон аяга, төмөр данх, хувцас, дэр, хонины толгой, хонь ямааны арьсаар хийсэн хатгамал хээтэй цүнх, арьсан ууттай аяга гарч ирсэн байна.

"Булшнаас олдсон эд зүйлсийг хийхэд хонины ноос төдийгүй тэмээний ноос хүртэл ашигласан нь сонирхол татаж байна. Эдгээр эд өлгийн зүйлс болон малгайны хэлбэр загвараар нь хэдий үеийн булш болохыг тодорхойлж болно. Урьдчилан таамаглаж байгаагаар, уг булш манай эриний зургадугаар зууны үеийнх байх магадлалтай" гэж Ховд аймгийн судлаач Б.Сүхбаатар ярилаа.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ