Баяннуур сум “Алтан төл”-ийн эздээ шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-09 17:41:13

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Баяннуур сум энэ оны “Алтан төл”-ийн эздээ шалгаруулсан байна.

Тус сумын малчид энэ онд нийтдээ 42,9 мянган төл бойжуулж байна. Сумын 2019 оны "Алтан унаганы эзэн"-ээр аймгийн сайн малчин Ж.Бадам, "Алтан тугалны эзэн"-ээр малчин Ч.Нарангэрэл, "Алтан ботгоны эзэн"-ээр сумын сайн малчин Л.Борхүү, "Алтан хурганы эзэн"-ээр аймгийн сайн малчин Л.Түндэв, "Алтан ишигний эзэн"-ээр малчин П.Отгонбаяр нарыг шалгаруулсан байна.

“Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулсан Шар тал багийн өдөрлөгийн үеэр малчдын дунд "Өв уламжлал"-ын тэмцээн зохион байгуулж, малчин залуучуудыг айраг исгэх, морины дэл засах, чөдөр, ногт зангидах, дээс томох зэрэг 7 төрлийн тэмцээн зохиожээ.

Холбоотой мэдээ