“Huawei”-н өрсөлдөгчдөд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-08 15:11:30

НЬЮ-ЙОРК. /Financial Times/. Хятадын “Huawei” компанийн Европ дахь өрсөлдөгчдөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувилбаруудыг АНУ авч хэлэлцэж байна. Хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн (5G) технологийг хөгжүүлэгчдийн дундах өрсөлдөөнд “Huawei” компани ноёрхох аюултай хэмээн АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.


Huawei” компанитай өрсөлдөхийн тулд “Nokia”, Ericsson” зэрэг компаниудад баталгаа олгохыг АНУ-ын дээд албан тушаалтнууд  санал болгосон байна.


"Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд бид арван жилийн өмнө давуу байдлаа алдсан бөгөөд үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг дурдвал энэ нь тийм ч сайн зүйл биш байсныг бид одоо л ойлгож байна. Энэ тоглоомд эргэн орох арга замыг бараг л яам, хэлтэс болгон эрэлхийлж байна. Бид үүнийг хийхгүй бол 5G  сүлжээ байршуулахыг хүсэж хэн бүхний хувьд “Huawei” тун удахгүй цорын ганц сонголт нь болох болно” хэмээн “Financial Times” сонин АНУ-ын Засгийн газрын мэдээлснийг иш татан мэдээлжээ.

Холбоотой мэдээ