Орхон аймгийн Гаалийн газар лабораторитой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл” төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газарт лабораторийн барилгын шав тавилаа.
Нийт 504 кв.метр талбай бүхий хоёр давхар барилгыг
энэ оны 12 дугаар сард бүрэн
дуусгах аж.
Гаалийн салбар лабораторитой болсноор орон нутгийн ард, иргэд, гаалийн харилцаанд оролцогчдын бараа, тээврийн хэрэгслийн лабораторийн шинжилгээнд зарцуулах хугацаа нэгээс хоёр хоногоор багасч, гаалийн бүрдүүлэлтийн хугацааг хэмнэн, гадаад худалдааг хөнгөвчилж, бизнесийн таатай орчин бүрдэх юм.