Булган уулын орчны тохижилтын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-08 12:59:12

Архангай /МОНЦАМЭ/. Булган хайрхан уулын урд байрших Бурхан багшийн сэрэг дүр орчмын тохижилт болох аймгийн найман гайхамшиг болон 12 жилийн хөшөөг 2018 онд “Цамц” ХХК гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Энэ онд үргэлжлүүлэн гэрэлтүүлэг, сүүдрэвч болон шатны хэсэг, амрах талбай, асарт хаалга зэргийн засвар, тохижилтын ажлыг хийхээр “Газрын гагнаас” ХХК шалгаран энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна.

Тохижилтын ажлыг орон нутгийн төсвийн нийт 772 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ ажлыг гүйцэтгэснээр тав тухтай, цэвэр орчныг бүрдүүлж, Булган хайрхан уул, Бурхан башийн сэрэг дүрийг үзэж, мөргөх аялагчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.

Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээж, байрлуулснаас хойш хөшөө болон орчны тохижилтыг хийж байгаагүй ажээ.

Холбоотой мэдээ