Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2019-10-08 08:21:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд бүтээсэн том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт энэ сарын 14-нийг хүртэл бүртгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын хүрээнд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран тухайн жилд туурвисан хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ажил зохион байгуулдаг.

Уг бүтээлүүдийг Улсын Филармонийн концертын танхимд БСШУС-ын сайдын тушаалаар байгуулсан орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүд энэ сарын 26-ны өдөр сонсон шалгаруулж улмаар “Алтан намар-2019” хөгжмийн наадмын үеэр шилдэг бүтээлийн шагналыг гардуулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Culture.gov.mn сайт болон 51/264944, 99105938 тоот дугаараас авах боломжтой.

Холбоотой мэдээ