ОХУ, Венесуэл хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-07 12:49:18

КАРАКАС. /TASS/. ОХУ-ын Шадар сайд Юрий Борисов, Венесуэлийн Эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Тарек эль-Айссами нар Каракас хотод уулзах үеэрээ эрчим хүч, эдийн засаг, технологийн салбарт хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ тухай Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Оросын бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр эдийн засгийн салбарт, технологийн солилцоонд шинэ төслүүдийг хэрэгжүүлэх асуудлуудыг бид авч хэлэлцсэн” мэдэгдэлд дурджээ.


Н.Мадурогийн мэдэгдсэнээр, талууд мөн хөдөө аж ахуйн салбарт шинэ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, Венесуэлд цэрэг техникийн дэмжлэг үзүүлэх гэрээнүүдийг сунгасан аж. Хоёр улс нийт 264 хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа тухай Венесуэлийн эрх баригчид мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ