БНСУ-д худалдаалагдсан Япон автомашины тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-04 14:22:19

СӨҮЛ. /Xinhua/. Японы бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байх уриалга БНСУ-д газар авж буйтай холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сард БНСУ-д худалдаалагдсан Япон автомашины тоо буурчээ.


Солонгосын Автомашин импортлогч, борлуулагчдын холбооноос мэдээлснээр, өнгөрсөн сард Японы 1103 тээврийн хэрэгсэл худалдаалагдсаныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59.8 хувиар буурсан ажээ. Уг үзүүлэлт сүүлийн гурван сар дараалан буурч буй нь энэ аж..


Япон өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын аж үйлдвэрийн хувьд чухал ач холбогдол бүхий гурван материалын экспортын хяналтаа чангатгасан юм. Сөүл, Токиогийн худалдааны маргаанаас үүдэн Японы бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байх уриалга БНСУ-ын иргэдийн дунд газар авжээ.


Өнгөрсөн наймдугаар сард Япон худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа БНСУ-ыг хассан бол сүүлд БНСУ ч мөн ижил шийдвэрийг гаргасан юм. Энэ оны эхний найман сарын хугацаанд БНСУ-д худалдаалагдсан Япон автомашинуудын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.2 хувиар буурсан бол Герман автомашинуудын борлуулалтын тоо ихээхэн нэмэгджээ. 

Холбоотой мэдээ