Мали улсад халдлага болсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-04 15:11:08
Yesukheitumur Tumurbaatar

БАМАКО. /BBC/. Мали улсын Боулкэсси болон Мондоро хотод байрладаг цэргийн хоёр баазад халдлага болсны улмаас 25  цэрэг амиа алдаж, 60 гаруй хүн сураггүй болсон гэж тус улсын Засгийн газраас мэдээлжээ.


Буркина Фасо улсын хилийн ойролцоо оршдог дээрх хотууд руу аюулаас хамгаалах хүчнийхнийг илгээж, эзлэгдээд байсан цэргийн баазуудын нэгийг эргүүлэн авах боломжтой болсон гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Халдлагын улмаас 25 хүн амиа алдаж, 4 хүн шархдаж,  60 гаруй хүн сураггүй болсон байна. 


Салан тусгаарлах үзэлтнүүд болон “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой босогчид Мали улсын цэргийн байруудыг онилон халдлага үйлдэх явдал түгээмэл гардаг байна.

Холбоотой мэдээ