"Бүргэдийн хараа" олон улсын уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Фото
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-03 22:06:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Муратын ивээл дор "Бүргэдийн хараа" /Eagle sight/ олон улсын уран зургийн үзэсгэлэн өнөөдөр Өлгий хотод нээлтээ хийлээ. Баян-Өлгий аймагт олон улсын чанартай анх удаа зохион байгуулсан уг үзэсгэлэнд ОХУ, Монгол, Казахстан улсын 19 зураачийн 50 бүтээл тавигджээ.