БНАСАУ-ын төлөөлөгчид АНУ-тай хэлэлцээ хийхээр явах замдаа Бээжинд саатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-03 14:41:03

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Мён Гил тэргүүтэй тус улсын төлөөлөгчид АНУ-тай хэлэлцээ хийхээр явах замдаа пүрэв гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод саатжээ. БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид Шведэд хэлэлцээ хийх төлөвтэй байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.


Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын төлөөлөгчид үдээс хойш Бээжингээс хөдлөх аж. БНХАУ-д саатахдаа тус улсын төлөөлөгчидтэй уулзалт хийх эсэх талаар мэдээлэл байхгүй байна.


АНУ, БНАСАУ-ын аль аль нь энэ сэдвээр мэдээлэл өгөөгүй тул Америкийн талтай яг хаана хэлэлцэх нь тодорхойгүй байна. "Kyodo" агентлагийн дипломат эх сурвалжийн мэдээлснээр, хэлэлцээ хийх газрын хувиар Стокгольм хотыг сонгожээ.


Талууд 10 дугаар сарын 4-нд урьдчилсан байдлаар уулзах бөгөөд дараагийн өдрөөс ажлын түвшний хэлэлцээ хийж эхэлнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг урьд нь мэдээлсэн билээ.


Холбоотой мэдээ