ЕХ-нд татвар ногдуулахыг зөвшөөрснийг томоохон ялалт гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 11:45:52

ВАШИНГТОН. /TASS/. Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд 7.5 тэрбум ам.долларын татвар ногдуулах зөвшөөрлийг Дэлхийн худалдааны байгууллага АНУ-д өгснийг Ерөнхийлөгч Дональд Трамп томоохон ялалт гэж үзэж байна. Энэ тухай тэрбээр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Энэ бол АНУ-ын хувьд том ялалт биш гэж үү? Өмнөх ерөнхийлөгчид дунд ийм зүйл тохиож байгаагүй. Намайг ерөнхийлөгч болсноос хойш ДХБ-ын асуудлаар бид олон амжилтад хүрсэн. 7 тэрбум ам.доллар гэдэг муугүй шүү” хэмээн тэрбээр  ярьсан байна.


Европын Холбоонд байдаг улс орнуудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд 7.5  тэрбум ам.долларын татвар ногдуулахыг АНУ-д зөвшөөрсөн шийдвэрийг Дэлхийн худалдааны байгууллагын арбитрын шүүх өнгөрсөн лхагва гарагт гаргажээ. “Airbus” компанийн татаастай холбоотой ДХБ-ын гаргасан шийдвэрийг Европын холбоо биелүүлээгүйтэй холбогдуулан тус шийдвэрийг гаргасан байна. 

Холбоотой мэдээ