ӨНӨӨДӨР: Монгол-Японы уулзалт болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-10-03 08:21:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Кемпински” зочид буудалд байгаль орчин, эрчим хүчний салбарын бизнес эрхлэгчдийг холбох Монгол-Японы уулзалт болно. Утас: 99197985

09.00 цагт ШУА-ийн байранд тус академийн “Грант мини симпозиум” болно. Утас: 98119897

11.00 цагт Дэлхийн банкны байранд Дэлхийн банк, Японы Хүүхдийн Ивээх сан хамтран хэрэгжүүлэх “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн нээлт, гарын үсэг зурах ёслол болно. Утас:99778587

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Дорноговь аймгийн Соёл урлагийн өдрүүд”-ийн зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт МУБИС-ийн Алсын зайн сургалтын төвд БСШУСЯ болон Боловсролын үнэлгээний төвийн Цахим хурал болно.

12.00 цагт УДБЭТ-аас өөрийн байрандаа 57 дахь тоглолтын улиралын нээлтийн талаар мэдээлнэ.

14.00 цагт “Сити” цамхагт “Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд” зөвлөгөөн болно. Утас: 90910510

Төрийн ордонд

09.00 цагт Их танхимд Мэргэжлийн боловсролын сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан болно.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт 28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдрал залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт "Шударга ёс, агаар ус" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ