Америкийн тамирчин 800 метрийн гүйлтэд дэлхийн аварга болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 09:23:47

ДОХА. /TASS/. Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 800 метрийн гүйлтэд Америкийн тамирчин Донаван Бразьер түрүүлжээ.


Өдгөө 22 настай тамирчин Бразьер зайг 1 минут 42.34 секундийн хугацаанд туулж, дээд амжилт тогтоосон байна. Тэмцээний хоёрдугаар байранд 1 минут 43.47 секундийн хугацаагаар Босни-Херцеговин улсын тамирчин Амель Тука орсон бол Кенийн тамирчин Фергюсон Черуийот Ротич зайг 1 минут 43.82 секундэд туулж, гуравдугаар байрыг эзэлсэн байна.


Бразьер энэ төрөлд түрүүлснээр энэ зайд дэлхийн аварга болсон Америкийн анхны тамирчин болжээ.


Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Жагсаалтад Хятадын баг хоёрдугаарт бичигдэж байгаа бол Ямайкийн баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар гуравдугаарт жагсаж байна. 

Холбоотой мэдээ