Японы хангамжийн хөлөг ОУ-ын сансрын станцтай холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-01 14:36:18
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы “Mitsubishi” компанийн “Kounotori 8” хангамжийн хөлөг 400 километрийн өндөрт байрлах Олон улсын сансрын станцтай холбогдсон гэж тус улсын Сансар судлалын агентлагаас мэдээлжээ.


ОУ-ын сансрын станц дээрх нисгэгчид хангамжийн хөлгийг робот гараар барьж авсны дараа ОУ-ын сансрын станцтай холбожээ. Хангамжийн хөлгийг тээсэн “H-2B” пуужинг өнгөрсөн лхагва гарагт Япон улсын баруун өмнөд нутгийн Танэгашима арлын пуужин хөөргөх талбайгаас хөөргөсөн байна.


5.3 тонн жинтэй хангамжийн хөлгөөр ОУ-ын сансрын станцын нисгэгчдэд хоол хүнс, цэвэр ус болон туршилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, цэнэг хураагуурыг хүргэсэн гэж Сансар судлалын агентлагийн мэдээлэлд дурджээ. 

Холбоотой мэдээ