Говь-Алтайн нутгаар хур тунадас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-01 12:00:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар хур тунадас орж хүйтэрнэ. 

Аравдугаар сарын 1-нд тус аймгийн ихэнх нутгаар, 2-нд зарим газраар хур тунадас орж, эрс хүйтрэн, хүчтэй салхи шуургатай, бусад хугацаанд сэрүүн байна гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Салхи 1-нд ихэнх нутгаар, 2,3-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 м/с, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурах тул ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. 

Агаарын температур 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй байна. Харин аравдугаар сарын 6-ны өдрөөс тус аймгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй аж. 

Холбоотой мэдээ